KitchenALL Mongolia's profile

CASA ITALIA - Sorrento

CASA ITALIA
Sorrento
Итали улс нь байгалийн модон эдлэл үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Гал тогоо болон бусад тавилгын гадна нүүр, чимэглэл зэргийг үйлдвэрлэдэг олон янзын компаниуд байдгаас Италийн Mobilclan үйлдвэр нь өндөр чанар олон арван жилийн уламжлалт ур, хамгийн сүүлийн үеийн технологийн хослолоороо тэргүүлсээр ирсэн.
MOBILCLAN үйлдвэр нь өдгөө 50 гаруй жилийн түүхтэй ба STILE ITALIA, CASA ITALIA, COUNTRY HOUSE, LIVIN’ITALY загварийн уран нарийн хийц, өндөр чанар бүхий цэвэр модон хаалга, гоёлын аксиссиорс, тоноглол зэргийг дэлхийн олон оронд нийлүүлдэг шилдэг үйлдвэрлэгч юм.
Модон хийц бүхий тавилга нь сүр жавхлантай, үнэ цэнэтэй байдлыг мэдрүүлэхээс гадна таны гэрт дулаан, тав тухтай орчинг бүрдүүлдэг тул хэзээ ч загвараас гардаггүй. Мөн модон тавилга нь байгаль орчинд ээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүн тул хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг хүмүүс сонгодог. Ийм тавилгатай өрөөнд амьсгалахад хялбар байдаг бөгөөд таны хайртай хүмүүсд хэзээ ч харшил өгөхгүй гэж хэлж болно.
Mobilclan үйлдвэрийн CASA ITALIA загвар нь байгалийн цэвэр царс болон интоор модон гадагшаа болон дотогшоо хагас дугуй гоёлын хээ бүхий хаалга, нарийн хийцтэй модон багана, дарсны тавиур, гоёлын шилэн нүүр зэрэг олон аксиссиороос бүрддэг. Ширхэг хаалга бүрт гар аргаар өнгөлгөө хийж деталь бүр үйлдвэрийн мэргэжилтэний нарийн шалгалтаар орсоны дараа захиалгчын гарт хүрэхэд бэлэн болно.
KitchenALL үндэсний тавилга үйлдвэрлэгч нь 2008 оноос эхлэн Mobilclan үйлдвэрийн – Casa italia загварын бүтээгдэхүүний Монгол дахь цорийн ганц албан ёсны дистрибьютор эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гэрийн интерьерт төгс нийцэх итали гал тогооны тавилгыг таны хүссэн загвараар бүтээж өгөх болно.
CASA ITALIA - Sorrento
Published:

CASA ITALIA - Sorrento

Published:

Creative Fields